Thursday, April 2, 2015

СОЁЛ УРЛАГИЙН МАРКЕТИНГИЙН АНХДУГААР ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ


Сэдэв:  ТЕАТР БА МАРКЕТИНГ


Нэг. Үндэслэл,  шаардлага
Зах зээлийн эрчимтэй хөгжлийн өнөө үед төрийн болон бизнесийн байгууллагыг маркетингийн чиг баримжаатайгаар  хөгжүүлэх  асуудал  нэн чухлаар тавигдаж, улмаар маркетингийн чиглэлээр нарийн мэргэшсэн мэргэжилтний эрэлт  хэрэгцээ улам бүр өсч байна. Үүнтэй  уялдан маркетеруудын мэргэжлийн төвшинд тавигдах шаардлага ч өндөрсөж, хөрвөх чадвартай  авъяаслаг макетеруудын төлөөх өрсөлдөөн нэмэгдэж  байна. Иймд маркетинг, менежмент, эдийн засагийн  чиглэлээр  суралцаж  буй оюутнуудын  маркетингийн мэдлэгийг дээшлүүлэх, тэднийг тодорхой чиглэлүүдээр нарийн  мэргэшүүлэх, маркетингийн шинжлэх ухаанаар байгууллагын үйл  ажилагааг үр ашигтай удирдах арга барил, ур чадварыг  эзэмшүүлэх зайлшгүй шаардлага урган гарч  байна.

Хоёр. Олимпиадын зорилго: 
Энэхүү  олимпиадын зорилго нь Оюутнууд сурч буй мэргэжлээрээ бахархах, танхимаар олж авсан мэдлэгээ практикт ашиглах дадал олгоход оршино.

Гурав.Олимпиадад хамрах хөтөлбөрүүд:
СУИС, Соёлын сургуулийн Менежментийн тэнхимд бэлтгэж буй  хөтөлбөрүүдэд суралцагч оюутнууд оролцоно. Үүнд:
·      Соёл урлагийн менежмент
·      Соёл урлагийн эдийн засаг
·      Соёл урлагийн маркетинг

Дөрөв. Олимпиадын хамрах хичээлүүд:
1.      Маркетингийн үндэс
2.      Урлагийн маркетингийн удирдлага
3.      Хэрэглэгчийн зан төлөв
4.      Үйлдвэрлэл үйл  ажиллагааны  менежмент
5.      Математик II

Тав. Олимпиадын  зохион байгуулалт:
Уг  олимпиадыг  хоёр  үе шаттайгаар дараах байдлаар  зохион  байгуулна. Үүнд:
1.      Олимпиадад оролцогчдыг сонгон шалгаруулах: I-III курсын оюутнуудын энэ улиралд үзэж  буй бүх хичээлийн хүрээнд Сорил I, бие даалтын ажил I-ийн нийлбэр оноогоор байр  эзлүүлэх байдлаар курс бүрийн эхний 12 оюутанг оролцуулна. (2015.04.02-ны 17.00 цаг цагт зарлана.)
2.      Багийн  мэдүүлэг авах: Шалгарсан оюутнууд баг  бүрдүүлж 2015.04.02-2015.04.06-ны  өдрийн 15.00  цаг  хүртэл багийн  мэдүүлэг хүлээн авна.
3.      Нэгдүгээр  шат: Уг шалгаруулалтын гол зорилго нь олимпиадад оролцогчдын  онолын ерөнхий мэдлэг мөн онолын мэдлэгээ практикт ашиглах чадварыг үнэлэхэд оршино.  Шалгаруулалтад:
Үзүүлэлт
Оноо
Хугацаа, мин
Шалгуур үзүүлэлт
Мэндчилгээ
15
2
Хугацаандаа багтана
Олимпиадын сэдэвтэй агуулга уялдсан
Шинэлэг санаа дэвшүүлсэн
Багийн гишүүдийн оролцоог хангасан
Хувцаслалт жигд
Гэрийн даалгавар
20
3
Онолын мэдлэг 
15
10
Бүх хичээлийн хүрээнд тест, бодлого
 Кейс, бодлого
15
10
Асуудлыг шийдвэрлэхдээ онолын үндэслэлтэй тайлбарлах 
Үр дүнг тодорхойлохдоо тодорхой арга ашигласан байх
15
10
Илтгэл
15
7
Сэдэвийн хүрээнд
Судалгаа хийсэн
Тооцоолол үндэслэлтэй
Шинэлэг санаа дэвшүүлсэн
Бичвэрийн стандарт хангасан
Хөгжөөн дэмжигчид
5
-
Тухайн багийн дэмжигчдэд
Нийт
100



4.      Хоёрдугаар шат: Олимпиадын нэгдүгээр шатнаас шалгарсан шилдэг оюутнуудаас  баг бүрдүүлж доорх олимпиадуудад оролцуулна. Үүнд:
§  ММХ-ноос  зохион байгуулдаг  “Маркетингийн улсын V олимпиад” (2015.04.12-19)
§  ОУЭЗДС-с зохион байгуулдаг “Олон  улсын маркетингийн III олимпиад” (2015.04.23-24)

Зургаа. Багт тавигдах шаардлага:
§  Баг бүр 6 гишүүнтэй ба I курс: 2 оюутан, II курс: 2 оюутан, III курс: 2 оюутан байх (Маркетингийн III ангийн 1 оюутан заавал байх),
§  Хувцаслалт  жигдэрсэн байх (албан харилцаанд зориулсан)
§  Баг нэр, уриатай байх


Долоо. Шагнах журам:  
Оюутнуудын цуглуулсан багийн оноогоор байр эзлүүлж урамшуулна. Үүнд:
·      Тэргүүн шилдэг баг: шилжин явах цом,  Өргөмжлөл, урамшуулал, сорил -II (бүх хичээл)
·      Дэд шилдэг баг: өргөмжлөл, сорил II (I, II курс 2 хичээл, III курс 3 хичээл)
·      Шилдэг илтгэгч оюутан: нэг, өргөмжлөл, сорил II (бүх хичээл)
·      Манлайлагч оюутан: Өнгөрсөн улиралд 3.0-оос дээш голч дүнтэй суралцсан оюутнуудад. сорил II (бүх хичээл)
·      II шатны бүх оролцогчид, сорил II (1 хичээл)


Олимпиадад оролцох багийн мэдүүлэг
Багийн нэр:                                                                      огноо:
Багийн гишүүдийн нэрс
Оюутны код
Анги
Курс
Гарын үсэг
1





2





3





4





5





6





Багийн ахлагч:

No comments: