Friday, October 24, 2014

Явцын сорил 1-ийн үнэлгээ

Шалгалт өгсөн оюутнууд дүнтэй холбоотой асуудлаар 2014.11.01-ний дотор тухайн хичээлийн шалгалтын материалыг ЗАССАН багштай уулзана уу. 
Хэрэв дээрх хугацаанаас хоцорсон тохиолдолд шалгалтын дүнтэй холбоотой саналыг хүлээж авахгүй болохыг анхаарна уу.

Friday, October 17, 2014

Гудамжны баяр 2014.10.11 зураг

Tuesday, October 14, 2014

ТӨГСӨХ КУРСЫН ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

  • Төгсөлтийн ажил бичих шаардлага хангасан оюутнуудын судалгааны сэдэв сонголтыг 2014.10.17-ны 17 цагаас хийнэ. 
  • Судалгааны сэдэв сонголтод ирэхдээ сэдвээ 3-4 хувилбараар бодож ирнэ үү.
  • Төгсөлтийн ажил, шалгалттай холбоотой мэдээллийг Тэнхимийн блогний "Төгсөлтийн ажил, шалгалт" хэсгээс харна уу. 
  • Төгсөлтийн шалгалт өгөх шаардлага хангасан оюутнууд холбогдох сэдвүүдийг уншина.
  • Хичээлүүдийн дүнг сургалтын албатай ойрын хугацаанд тулгалт хийж эцсийн байдлаар цэгцлэсэн байх шаардлагатай. 
  • Хэрэв суралцах хугацааны сургалтын төлөвлөгөөнд тусгасан оюутаны авбал зохих кредитыг бүрэн цуглуулаагүй (хангалтгүй үнэлгээтэй хичээлтэй) бол үйлдвэрлэлийн дадлагат гарах боломжгүй болж төгсөлт хойшлогдох шалтгаан болно гэдгийг анхаарна уу. 



АМЖИЛТ ХҮСЬЕ

2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ХАВРЫН УЛИРЛЫН ХИЧЭЭЛ СОНГОЛТ 1 ХИЙХ ТУХАЙ


СУИС- ийн сургалтын нэгдсэн графикийн дагуу 2014-2015 оны хичээлийн жилийн хаврын улирлын "хичээл сонголт 1"-ыг 10-р сарын 27-ноос 11-р сарын 03-ны хооронд хийж дуусах тул I-IV курсын бүх оюутнууд дурьдсан хугацаанд багтан "хичээл сонголт 1"-ыг  хийнэ үү.
Сонголт  хийх  хичээлийн талаар зөвлөх багшаасаа асууж  лавлана уу.
Хичээл сонголт хийхдээ хичээлийн нэр, код, кредит, багшийн нэр, код, хичээл орох өдөр, цаг зэрэг орвол зохих бүх мэдээллийг  алдаа мадаггүй  оруулна.
Хэрэв аль нэгийг  буруу хийвэл сонголт хийгдэхгүй, дүн орохгүй, хичээлд суух боломжгүй болохыг анхаарна уу.
Иймд бүх оюутнууд сургалтын төлбөрийн үлдэгдэлээ дээрх хугацаанаас өмнө  ТӨРИЙН САН БАНК, СУИС-ийн Соёлын сургууль 102 900 115 933 тоот дансанд хийж, санхүүгээр баталгаажуулж, баримтыг сургалтын албаны мэргэжилтэнд өгнө.
Мөн  хичээл сонголт хийсэн  хуудсаа зөвлөх багшдаа хүлээлгэн  өгнө.
                     
Сургалтын алба.

2014.10.13

Friday, October 10, 2014

МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМЭЭС ОРЖ БУЙ ХИЧЭЭЛҮҮДИЙН ЯВЦЫН СОРИЛ I АВАХ ГРАФИК

                                                                                                                                                 
Хичээл
Цаг
Анги
Танхим
10.13
Микро эдийн засаг
11.20-12.20
СУУ1, Мар1,
215
Маркетингийн судалгаа шинжилгээ
15.00-16.00
ЭЗ4, СУУ4
215
Эдийн засаг
16.40-17.40
ДУДС3
214
10.14
Зардал удирдлагын бүртгал
08.00-09.00
ЭЗ3
202
Макро эдийн засаг
08.00-09.00
СУУ2, Мар2, ЭЗ2,
214
Олон улсын бизнес
08.00-09.00
ЭЗ4
215
Эдийн засаг
11.20-12.20
ХУС
214
Маркетингийн удирдлага
11.20-12.20
СУУ3, Мар3
215
Эдийн засаг
13.20-14.20
СС1, АЖ1, НС1
214
Бизнес төлөвлөлт
13.20-14.20
ЭЗ4, СУУ4
215
10.15
Татварын эдийн засаг
08.00-09.00
ЭЗ3
202
Математик 1
08.00-09.00
СУУ1, Мар1,
217
Менежментийн үндэс-2
9.40-10.40
СУУ2, Мар2, ЭЗ2, СС2
214
Хүний нөөцийн менежмент
9.40-11.40
СУУ3
202
Эдийн засаг
11.20-12.20
БУС
214
10.16
Менежментийн үндэс-1
9.40-10.40
СУУ1, Мар1,
215
Инновацийн менежмент
11.20-12.20
ЭЗ4, СУУ4
215
Бизнесийн статистик
11.20-12.20
СУУ3, Мар3, ЭЗ3
214
Хэрэглэгчийн зан төлөв
15.00-16.00
Мар3
215
10.17
Нягтлан бодох бүртэл
08.00-09.00
СУУ2, Мар2, IIIкурс
214
Бизнесийн эрх зүй
9.40-10.40
СУУ3, Мар3, ЭЗ3
214
Медиа менежмент
9.40-10.40
ЭЗ4, СУУ4
215
Соёл урлагийн менежмент
13.20-14.20
СУУ3, Мар3, СС2
214
Аялал жуулчлалын менежмегт
13.20-14.20
 СУУ4
202
Аялал жуулчлалын маркетинг
16.40-17.40
САЖ4
218




Жич: Нийт оюутнуудын анхааралд 

  • 10.13-17-ний өдрүүдэд Явцын сорил I шалгалтыг лекцийн хичээлийн эхний 60 минутанд авах тул оюутнууд цагтаа ирэхийг анхааруулъя.
  • Шалгалтын дүнтэй холбоотой асуудлыг дүн блогт тавигдсанаас 2 долоо хонгийн дотор нягталж, тодруулах боломжтой. 
  • Хэрэв тогтоосон хугацаа өнгөрсөн тохиолдолд шалгалттай холбоотой гомдол, саналыг хүлээж авахгүй болно.