Манлайлагчид

МАНЛАЙЛАГЧ ОЮУТАН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ



Менежментийн тэнхимээс 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн улирал бүр "МАНЛАЙЛАГЧ ОЮУТАН"-ыг шалгаруулж байна. Тэргүүний оюутныг шалгаруулахдаа дараах журмыг баримтлана. 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. СС-ийн Менежментийн тэнхимийн төгсөгчид эрдэм мэдлэгээрээ сэтгэл хангалуун амьдрах гэсэн эрхэм зорилгод хүрэхийн тулд оюутны сурах идэвхи чармайлт, сурлагын амжилтыг дээшлүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
1.2. Өөрийн сурах үйл ажиллагааг ухамсарлан, хамт олноо манлайлан, нийгмийн идэвхи санаачлага гаргаж, сурлагын өндөр амжилт гаргасан оюутныг шалгаруулна.

ХОЁР. ШАЛГАРУУЛАЛТ 
2.1. Улирал бүр өмнөх улиралд сурлагын өндөр амжилт гарган суралцсан оюутанд урлагийн менежментийн олимпиад, урлагийн маркетингийн олимпиадын үед "МАНЛАЙЛАГЧ ОЮУТАН" өргөмжлөл олгож, нийтэд мэдээллэж, алдаршуулна.
2.2. "МАНЛАЙЛАГЧ ОЮУТАН"-д дараах болзлыг хангасан оюутнууд шалгарна. Үүнд: 
  • Сургуулийн дотоод журам, гэрээний нөхцлийг зөрчөөгүй 
  • Суралцах хугацааны сургалтын төлбөрийг төлсөн 
  • Улирлын үнэлгээний голч дүн 3.0 ба түүнээс дээш байна.
Мөн мэргжлийн улсын олимпиад, оюутны эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцож, шагналт байр эзэлсэн оюутнуудад олгоно. 

ГУРАВ. УРАМШУУЛАЛ 
3.1. "МАНЛАЙЛАГЧ ОЮУТАН" өргөмжлөл авсан оюутан тухайн улирлын мэргэжлийн хичээлүүдийн явцын сорил II-оос бүрэн чөлөөлөгдөнө. 
3.2. Оюутнууд нь дараах давуу эрхийг эдлэх боломжтой. Үүнд: 
  • Гадаадын их дээд сургуульд элсэхэд тодорхойлуулах
  • Сургалтын тэтгэлэгт хамрагдах
  • Тусгай сургалтанд хамрагдах
  • МЗХ-ны шагналд нэр дэвших
  • МОХ-ны "Манлайлагч оюутан" шагналд нэр дэвших
  • Бусад 

No comments: