Wednesday, April 22, 2026

 2026 ОНД ХЭРЭГЖИХ ПРОФЕССОР, БАГШ АЖИЛТНЫ САНААЧЛАГАТАЙ ТӨСЛИЙН УРАЛДААНД ШАЛГАРСАН БАГУУДАД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

📜✨
Багш ажилтны бүтээлч санал, санаачилгыг дэмжих, шинэлэг санаа бүхий төсөл, хөтөлбөрийг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “ПРОФЕССОР, БАГШ АЖИЛТНЫ САНААЧЛАГАТАЙ” төслийн уралдааны шалгаруулалт амжилттай зохион байгуулагдаж нийт 19 төсөл материалаа ирүүлсэнээс 201.2 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 8 төслийг шалгаруулж шалгарсан багуудад батламж гардууллаа. ✨
📌 Шалгарсан төслүүд:
✅ Бүжгийн урлагийн сургууль - “Жороон жороо бүжиг, Ёслол хүндэтгэлийн иж бүрэн хувцас” төсөл
✅ Дүрслэх урлагийн академи - “Химийн бодисын аюулгүй хэрэглээ, стандарт хангасан сургалтын орчныг бүрдүүлэх” төсөл
✅ Дүрслэх урлагийн академи - “Вэб сайт, элсэлтийн программ ба виртуал галерей” төсөл
✅ Соёл, урлаг судлалын хүрээлэн - “Монгол дахь хуур төрөлт хөгжмийн зэмсгийн судалгаа” төсөл
✅ Кино, телевиз, медиа урлагийн сургууль - “Цахим сургалтын Canvas1, Ginailly2 аппликейшнийг ашиглан цахим хичээл боловсруулан, сургалтад ашиглах” төсөл
✅ Соёлын сургууль - “Нэг соёл, нэг дүр” төсөл
✅ Театрын урлагийн сургууль - “Фитцмариусын дуу хоолойн аргачлалыг онол, практикийн түвшинд гүнзгий ойлгох, сургалтын арга технологийг шинэ түвшинд гаргах” төсөл
✅ Хөгжмийн урлагийн сургууль - Цэн.Эрдэнэтийн “Эгэл жирийн юм бүхэн” номонд багтсан бүтээлүүдийн сургалт, судалгаа, уран бүтээлд ашиглах төсөл
🔹Профессор, багш ажилтны санаачилгатай төслийн уралдаанд шалгарсан нийт төслийн баг хамт олон, багш нарт баяр хүргэж, цаашдын судалгаа уран бүтээл, төслийн ажилд нь амжилт хүсье.👏👏







No comments: