БИЕ ДААЛТЫН АЖИЛ БИЧИХ, ХАМГААЛАХ УДИРДАМЖ
1. Үндсэн шаардлага:
·
Бие
даалтыг A4 (210x297 мм) хэмжээний цаасны нэг тал дээр үзэмжтэй хэвлэсэн
байх.
·
Бие
даалт нь 10-аас дээш хуудастай байх
ба нүүр нь хуудасны тоонд
хамаарахгүй.
·
Цаасны захаас авах хэмжээ
нь дээд, доод талаас 20 мм, баруун талаас 15 мм, зүүн талаас 30 мм хэмжээтэй байна.
·
Үсгийн фонд нь Times New Roman (Unicode Standard), үсгийн хэмжээ 12 pt, мөр хоорондын зай 1.5 sp байна.
·
Нүүр, хуудас дээр нэмэлт чимэглэл, хүрээ, зураг оруулахгүй.
2. Бие даалтын бүтэц:
Бие даалт нь дараах үндсэн бүтэцтэй байна. Үүнд:
·
Нүүр: Батлагдсан загвараар хийнэ (Хавсралт 1).
·
Үндсэн
бичвэр: Тухайн сэдвийн хүрээнд уг асуудлын талаарх суурь ухагдахуун, онолын үндэслэл, үзэл баримтлал, хөгжлийн чиг хандлага болон судлагдсан байдлыг тоо,
баримтаар илэрхийлэн харьцуулан судлах ба энэ талаар судалгаа хийсэн эрдэмтдийн
судалгааны материалыг товч дүгнэн оруулж, үндэслэлтэйгээр тайлбарлаж харьцуулан бичнэ. Эдгээрийг хүснэгт, графикаар ойлгомжтой хэлбэрээр харуулбал илүү зохистой.
Судалгаанд ашиглагдсан сурах бичиг, зохиолын эшлэлийг
заавал тусгана.
·
Дүгнэлт:
Судалгааны ажлаас гарсан үр дүнг аль болох
цэгцтэй нэгтгэн дүгнэсэн байдлаар
илэрхийлэн бичнэ.
·
Ашигласан материал:
Ашигласан материалын жагсаалтыг гаргахдаа шинэ хуудаснаас бичих ба зохиогчийн нэрийн цагаан толгойн үсгийн дараалал болон тухайн бүтээлийн хэвлэгдсэн он дарааллаар (нэг зохиогчийн
бүтээлийг
хэвлэгдсэн он дарааллаар) жагсааж бичнэ. Хэрэв гурваас дээш хүний хамтын бүтээл бол эхний гурван хүний нэрийг бичнэ. Жагсаалтын эхэнд кирилл үсгээр бичигдсэн бүтээлүүдийг
оруулах ба латин болон бусад үсгээр
бичигдсэн бүтээлүүдийг дараа нь бичнэ. Төгсөлтийн
ажилд нэг сэдэвт бүтээл,
эрдэм шинжилгээний өгүүлэл, номын бүлэг, интернэтээс авсан мэдээлэл г.м.-ийг дараах
загвараар бичих шаардлагатай.
·
Ном: Зохиогийн нэр овог Номын
нэр, хэвлэгдсэн газар., он зэргийг бичнэ. Цэг таслалыг анхаарах. Жишээ нь:
1.
Амгалан М. Баруун
Монголчуудын эдийн соёлын дурсгалт зүйлс, УБ., 2008.
2. Сосор О. ХIХ зууны урлаг. УБ.,
2010.
3. Горелик М.В. Армии монголо-татар X—XIV веков. Воинское искусство,
снаряжение, оружие. М., 2002.
·
Өгүүлэл: Зохиогчийн
нэр. өгүүллийн нэр, сэтгүүлийн нэр, дугаар, хаана хэвлэгдсэн, он зэргийг бичнэ.
Жишээ нь:
1. Дулам С. Монгол бүжгийн дохио зангааны бэлгэдэл.//Монголын соёл урлаг
судлал, УБ., 2010, № 11. 21-23
х.
2. Дунгаамаа Б., Алтанцэцэг Ч. Монгол дээлийн хийц, загварын уламжлал, шинэчлэл. //“Инновацын
удирдлага хэрэгжилтийн механизм” ЭШХ эмхт. -УБ., 2004. 56-60 х.
·
Электрон эх сурвалжаас авсан мэдээлэл: Электрон хаягийг заахдаа
«URL» (Uniform Resource Locator) гэсэн тэмдэглээ хийнэ. Жишээ нь:
1.
URL: http://www.iitk.ac.in/doaa/thesisguide.pdf
2.
URL: http://lib.vvsu.ru/books
3. Бичвэрийн формат:
·
Бүлгийг шинэ хуудаснаас эхлэх ба ТОМ ҮСЭГ (ALL CAPS), мөр голлон, харин дэд бүлгийг энгийн (Sentence case), зүүн талдаа зэрэгцсэн, үгийн хэлбэржилт Bold байна.
·
Үндсэн бичвэрийн үгийн хэлбэржилт энгийн, зүүн баруун талдаа зэрэгцсэн байна.
·
Бичвэр дунд мөр хооронд жагсаалтыг тэмдэглэхдээ (Bullets) цэгэн тэмдэг (•)-ийг ашиглана.
·
Нэмэлт тэмдэглэл
(Footnote)-ийг хуудасны доор дараалсан дугаартай, үсгийн хэмжээ 10 pt, мөр хоорондын зай 1.0 sp, үгийн хэлбэржилт italic, зүүн баруун талдаа зэрэгцсэн байна.
·
Хүснэгт, зураг, ашигласан материалын жагсаалт болон хавсралтуудад
мөр хоорондын зай 1.0 pt байна.
·
Эх сурвалжийг хүснэгт, зургийн дор үсгийн хэмжээ 11 pt, үгийн хэлбэржилт italic, баруун талдаа зэрэгцсэн байхаар
бичнэ.
4. Хуудасны дугаар: Хуудасны дугаарыг ажлын эхнээс төгсгөл хүртэл нэгдсэн байдлаар хуудас бүрийн доод талын төв хэсэгт бичнэ.
·
Нүүр хуудсыг дугаарлахгүй.
·
Ажлын агуулга, эх бичвэр,
ашигласан материал бүхий хуудаснуудыг ром тоо (1, 2, 3) -оор дугаарлана.
·
Хавсралт бүхий хуудаснуудыг ром тоо (i, ii, iii, …)-оор дугаарлана.
5. Эшлэл авах:
Судалгааны ажилд анхдагч бүтээлээс
эшлэл хийх ёстой. Хэрэв энэ бүтээл
олдохгүй
тохиолдолд түүнийг
иш татсан хоёрдогч бүтээлээс
эшлэл авч болно. Энэ тохиолдолд ашигласан материалын жагсаалтад анхдагч бүтээлийг эхлэн бичээд ...-ны эшлэл татсанаас
хэмээгээд хоёрдогч бүтээлийг
бичнэ. Эшлэлийг хийхдээ бүтээлийн
дотроос холбогдох хэсэгт “Insert
Footnote” хийж, тухайн хуудасны дор
шууд тэмдэглэл хийх арга. Тухайлбал:
Текст дотор: Дөрвөлжин булшны соёл нь Монголын неолитийн үеийн соёлтой оршуулгын байгууламж, зан үйлийн хувьд залгамж холбоотой болохыг судлаачид
тэмдэглэсэн байдаг1. Хуудасны дор: 1 Сэр-Оджав Н.
Монголын эртний түүх, УБ., 2003, 131 дэх тал
6. Хүснэгт, зураг: Хүснэгт болон зураг нь тус бүрдээ ажлын эхнээс төгсгөл хүртэл нэгдсэн дараалсан дугаартай, агуулгаа
тодорхойлсон нэртэй байна. Тайлбар болон эх сурвалжийн талаарх нэмэлт мэдээлэл
хүснэгт, зураг бүрийн доор нь бичигдсэн байх.
·
Хүснэгтийн дугаар баруун дээд буланд байрлах бөгөөд Хүснэгт 1., Хүснэгт 2.1 гэх зэргээр бичнэ. Гарчиг нь дугаарын дор
хүснэгт голлон байрлана.
Хүснэгт
1.1 Хүснэгтийн гарчиг (Times New
Roman,11pt, Bold, мөр голлох) |
||
№ |
|
|
1 |
|
|
2 |
|
|
Эх сурвалж: (Times New Roman,11pt, Italic, баруун талдаа зэрэгцэх) |
·
Зургийн доод талд дугаарыг голлуулан
байрлуулж, Зураг 1., Зураг 1.2. гэх зэргээр дугаарлах бөгөөд зургийн нэрийг заавал бичсэн байна. График, диаграмм, уран зураг, фото
зураг, нот зэргийг зураг гэж нэрлэнэ.
Хавсралт 1.
МОНГОЛ УЛСЫН СОЁЛ
УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ
СОЁЛЫН СУРГУУЛЬ
(Times New Roman,12pt, ALL CAPS, Bold, мөр голлох)
ХИЧЭЭЛИЙН
НЭР (KOД)
(Times New Roman,12pt, ALL CAPS,
Bold, баруун талдаа зэрэгцэх)
БИЕ ДААЛТЫН АЖИЛ
(Times New Roman,
20pt, ALL CAPS, Bold, мөр голлох)
СЭДЭВ: (Times New Roman,12pt, ALL CAPS, Bold, зүүн талдаа зэрэгцэх)
Шалгасан багш: эрдмийн
зэрэг, цол., овог нэр
Гүйцэтгэсэн оюутан: овог
нэр (код), мэргэжил, дамжаа
(Times New Roman,
12pt, Bold, зүүн талдаа зэрэгцэх)
Улаанбаатар хот
2024 он
(Times New Roman,12pt, Bold, мөр голлох)
No comments:
Post a Comment