Судалгаа, инноваци



ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛ БИЧИХ ҮЛГЭЧИЛСЭН ЗААВАР

МОНГОЛ УЛСЫН СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ

СОЁЛЫН СУРГУУЛЬ

 

 

СОЁЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЭНХИМ

 

 

 

 

 

 

 

 

 БИЕ ДААЛТЫН АЖИЛ

БИЧИХ, ХАМГААЛАХ УДИРДАМЖ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



УЛААНБААТАР, 2024

 БИЕ ДААЛТЫН АЖИЛ БИЧИХ, ХАМГААЛАХ УДИРДАМЖ

 

1.      Үндсэн шаардлага:

·         Бие даалтыг A4 (210x297мм) хэмжээний цаасны нэг тал дээр үзэмжтэй хэвлэсэн байх.

·         Бие даалт нь 10-аас дээш хуудастай байх ба нүүр нь хуудасны тоонд хамаарахгүй.

·         Цаасны захаас авах хэмжээ нь дээд, доод талаас 20 мм, баруун талаас 15 мм, зүүн талаас  30 мм хэмжээтэй байна.

·         Үсгийн фонд нь Times New Roman (Unicode Standard), үсгийн хэмжээ 12 pt, мөр хоорондын зай 1.15 sp байна.

·         Нүүр, хуудас дээр нэмэлт чимэглэл, хүрээ, зураг оруулахгүй.

2.    Бие даалтын бүтэц:  Бие даалт нь дараах үндсэн бүтэцтэй байна. Үүнд:

·         Нүүр: Батлагдсан загвараар хийнэ (Хавсралт 1).

·         Үндсэн бичвэр: Тухайн сэдвийн хүрээнд уг асуудлын талаарх суурь ухагдахуун, онолын үндэслэл, үзэл баримтлал, хөгжлийн чиг хандлага болон судлагдсан байдлыг тоо, баримтаар илэрхийлэн харьцуулан судлах ба энэ талаар судалгаа хийсэн эрдэмтдийн судалгааны материалыг товч дүгнэн оруулж, үндэслэлтэйгээр тайлбарлаж харьцуулан бичнэ. Эдгээрийг хүснэгт, графикаар ойлгомжтой хэлбэрээр харуулбал илүү зохистой.

Судалгаанд ашиглагдсан сурах бичиг, зохиолын эшлэлийг заавал тусгана.

·         Дүгнэлт: Судалгааны ажлаас гарсан үр дүнг аль болох цэгцтэй нэгтгэн дүгнэсэн байдлаар илэрхийлэн бичнэ.

·         Ашигласан материал: Ашигласан материалын жагсаалтыг гаргахдаа шинэ хуудаснаас бичих ба зохиогчийн нэрийн цагаан толгойн үсгийн дараалал болон тухайн бүтээлийн хэвлэгдсэн он дарааллаар (нэг зохиогчийн бүтээлийг хэвлэгдсэн он дарааллаар) жагсааж бичнэ. Хэрэв гурваас дээш хүний хамтын бүтээл бол эхний гурван хүний нэрийг бичнэ. Жагсаалтын эхэнд кирилл үсгээр бичигдсэн бүтээлүүдийг оруулах ба латин болон бусад үсгээр бичигдсэн бүтээлүүдийг дараа нь бичнэ. Төгсөлтийн ажилд нэг сэдэвт бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл, номын бүлэг, интернэтээс авсан мэдээлэл г.м.-ийг дараах загвараар бичих шаардлагатай.

·         Ном: Зохиогийн нэр овог. Номын нэр, хэвлэгдсэн газар., он зэргийг бичнэ. Цэг таслалыг анхаарах. Жишээ нь:

1.      Авдай Ч., Аюурсэд Ж. Судалгаа шинжилгээний ажлын үндэс, УБ., 1999.

2.      Чимгээ Д. Төслийн менежмент ба Microsoft Project 2007, УБ., 2013.

·         Өгүүлэл: Зохиогчийн нэр. өгүүллийн нэр, сэтгүүлийн нэр, дугаар, хэвлэгдсэн газар, он, хуудасны дугаар. бичнэ. Жишээ нь:

1.      Эрхэмтөгс Ж. Соёлын үйлдвэрлэл ба оюуны өмчийн асуудалд, "Соёл ба хөгжил" соёлын чуулганы эмхэтгэл, УБ., 2012, 57-65 х.

2.      Эрхэмтөгс Ж. Үндэсний инновацийн тогтолцоо ба их сургуулийн шинэчлэлийн асуудалд, Нийгмийн салбарын залуу эрдэмтдийн хурлын эмхэтгэл, Хүрэлтогоот 2009, УБ., 2009, 182-186 х.

·         Электрон эх сурвалж: Электрон хаягийг заахдаа «URL» (Uniform Resource Locator) гэсэн тэмдэглээ хийнэ. Жишээ нь:

1.      URL: http://www.edec.blog.gogo.mn/index.html  

2.      URL: http://www.surveysystem.com/sscalc.htm

 

3.      Бичвэрийн формат:

·         Бүлгийг шинэ хуудаснаас эхлэх ба ТОМ ҮСЭГ (ALL CAPS), мөр голлон, харин дэд бүлгийг энгийн (Sentence case), зүүн талдаа зэрэгцсэн, үгийн хэлбэржилт Bold байна.

·         Үндсэн бичвэрийн үгийн хэлбэржилт энгийн, зүүн баруун талдаа зэрэгцсэн байна. 

·         Бичвэр дунд мөр хооронд жагсаалтыг тэмдэглэхдээ (Bullets)  цэгэн тэмдэг (•)-ийг ашиглана.

·         Нэмэлт тэмдэглэл (Footnote)-ийг хуудасны доор дараалсан дугаартай, үсгийн хэмжээ 10 pt, мөр хоорондын зай 1.0 sp, үгийн хэлбэржилт italic, зүүн баруун талдаа зэрэгцсэн байна.

·         Хүснэгт, зураг, ашигласан материалын жагсаалт болон хавсралтуудад мөр хоорондын зай 1.0 pt байна.

·         Эх сурвалжийг хүснэгт, зургийн дор үсгийн хэмжээ 11 pt, үгийн хэлбэржилт italic, баруун талдаа зэрэгцсэн байхаар бичнэ. 

4.      Хуудасны дугаар: Хуудасны дугаарыг ажлын эхнээс төгсгөл хүртэл нэгдсэн байдлаар хуудас бүрийн доод талын төв хэсэгт бичнэ.

·         Нүүр хуудсыг дугаарлахгүй.

·         Ажлын агуулга, эх бичвэр, ашигласан материал бүхий хуудаснуудыг араб тоо (1, 2, 3) -оор дугаарлана.

·         Хавсралт бүхий хуудаснуудыг ром тоо (i, ii, iii, …)-оор дугаарлана.

5.      Эшлэл авах: Судалгааны ажилд анхдагч бүтээлээс ишлэл хийх ёстой. Хэрэв энэ бүтээл олдохгүй тохиолдолд түүнийг иш татсан хоёрдогч бүтээлээс ишлэл авч болно. Энэ тохиолдолд ашигласан материалын жагсаалтад анхдагч бүтээлийг эхлэн бичээд ...-ны ишлэл татсанаас хэмээгээд хоёрдогч бүтээлийг бичнэ. Эшлэл хийхдээ ямар бүтээлээс эшлэл авч байгаагс шалтгаалан Chicago загварыг ашиглаж хийнэ.

6.      Хүснэгт, зураг: Хүснэгт болон зураг нь тус бүрдээ ажлын эхнээс төгсгөл хүртэл нэгдсэн дараалсан дугаартай, агуулгаа тодорхойлсон нэртэй байна. Тайлбар болон эх сурвалжийн талаарх нэмэлт мэдээлэл хүснэгт, зураг бүрийн доор нь бичигдсэн байх.

·         Хүснэгтийн дугаар баруун дээд буланд байрлах бөгөөд  Хүснэгт 1., Хүснэгт 2.1 гэх зэргээр бичнэ. Гарчиг нь дугаарын дор хүснэгт голлон байрлана.

Хүснэгт 1.1 Хүснэгтийн нэр  

Хүснэгтийн гарчиг (Times New Roman,11pt, Bold, мөр голлох)

 

1

 

 

2

 

 

Эх сурвалж: (Times New Roman,11pt, Italic, баруун талдаа зэрэгцэх)

·         Зургийн доод талд дугаарыг голлуулан байрлуулж,  Зураг 1., Зураг 1.2.  гэх зэргээр дугаарлах бөгөөд зургийн нэрийг заавал бичсэн байна. График, диаграмм, уран зураг, фото зураг, нот зэргийг зураг гэж нэрлэнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хавсралт 1.

 

МОНГОЛ УЛСЫН СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ

СОЁЛЫН СУРГУУЛЬ

СОЁЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЭНХИМ

(Times New Roman,12pt, ALL CAPS, Bold, мөр голлох)

 

 

ХИЧЭЭЛИЙН НЭР (KOД)

 (Times New Roman,12pt, ALL CAPS, Bold, баруун талдаа зэрэгцэх)

 

 

 

 

 

БИЕ ДААЛТЫН АЖИЛ

 (Times New Roman, 22pt, ALL CAPS, Bold, мөр голлох)

                   СЭДЭВ: (Times New Roman,16pt, small caps, Bold, зүүн талдаа зэрэгцэх)

 

 

Гүйцэтгэсэн оюутан:                                 Овог Нэр (оюутан код), мэргэжил, дамжаа

Шалгасан багш:                                         эрдмийн зэрэг, цол., Овог Нэр

 (Times New Roman, 12pt, Bold, зүүн талдаа зэрэгцэх)

 

 

 

Улаанбаатар хот, 2024

(Times New Roman,12pt, Bold, мөр голлох)

No comments: