Sunday, November 25, 2018

Гадаад хэлний институтээс жил бүр СУИС-ийн нийт оюутнуудын дунд зохион байгуулдаг англи дууны тэмцээн 2018-2019 оны хийчээлийн жилд 2018.11.23-нд СУИС-ийн оюутан театрт "I have a dream" нэртэй зохион байгуулсан.
Нэгдүгээр шатнаас 6 хамтлаг шалгарсанаас СУИС-СС-СҮТ-ийн менежмент 2 а ангийн "kids of the world" нэртэй хамтлаг "we are the world"  дуугаар оролцож 2-р байр эзлэв. нийт оюутнууддаа сурлага, урлагийн амжилт хүсье.


Төслийн танилцуулга хийв.


БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын захиалгаар СУИС-ийн Соёлын үйлдэрлэл инновацийн төвөөс 2017-2018 онд хийсэн “СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ИРЭЭДҮЙН ТӨЛӨВ (2018-2023)" бодлогын судалгааны үр дүнг танилцуулав.
Энэхүү судалгааны үр дүнд тулгуурлан БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газар, Засгийн газрын газрын хэрэгжүүлэгч агетлаг Соёл, урлагийн газар болон СУИС-ийн Соёлын үйлдвэрлэл инновацийн төвөөс хамтран боловсруулсан "Соёл, урлагийн салбарын хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр"-ийн хэлэлцүүлэг боллоо.
(2018.11.21, БСШУСЯ)
СУИС-СС-СҮТ-ийн эрхлэгч             Ж.Эрхэимтагс
БСШУСЯ-ны СУБ-ын газрын дарга          Б.Сэлнгэ
БСШУСЯ-ны СУБ-ын газрын мэргэжилтэн Б.Баяраа
СУИС-СС-СҮТ-ийн төслийн баг хамт олон 


Tuesday, November 6, 2018

Оюутны амжилтын мэдээ.

СУИС-СС-ийн Соёлын үйлдвэрлэлийн тэнхимийн менежментийн 4-р курсын оюутан П.Ундрам, Маркетингийн 4-р курсын оюутан Д.Мөнх-Эрдэнэ нар Гарааны бизнесийг дэмжих төслийн уралдаанаас шилдэг 12 багаас 6-д шалгаран 10 сая төгрөгийн санхүүжилтийг авчээ. Оюутнууддаа сурлагийн өндөр амжилт хүсэн ерөөж байна.