Monday, March 31, 2014

БАГШ, ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО


2014.03.29 (Бямба)-ний өдөр СУИС, СИС-ийн багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө. 

Багш нарын ЭШ Хуралд Менежментийн тэнхимийн дараах багш нар илтгэл хэлэлцүүллээ: 


  • Багш Ч.Цэрэндолгор “Соёл урлагийн салбарт өртөгийн сүлжээний зураглал боловсруулах асуудалд”  сэдэвт илтгэл хэлэлцүүлж III БАЙР, 
  • Багш Н.Энхжаргал “Соёл урлагийн салбар дахь хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтийн өнөөгийн байдалд хийсэн судалгааны зарим үр дүн” сэдэвт илтгэл хэлэлцүүлж "ИРЭЭДҮЙТЭЙ ЗАЛУУ СУДЛААЧ" өргөмжлөл,  
  •  Багш П.Арвинбаяр “Соёл урлагийн салбарын татварын орчинд хийсэн судалгаа” сэдэвт илтгэл,
  •  СУУ IV курсын оюутан Г.Чинзориг “УДБЭТ-ын ажилчдын сэтгэл ханамжийн судалгаа” сэдэвт илтгэл хэлэлцүүлж ДЭД БАЙР
  • СУУ IV курсын оюутан Э.Хулан “Үндэсний сонгодог бүтээлийг брэнд болгох боломжийн судалгаа” сэдэвт илтгэл хэлэлцүүлж  III БАЙР
  • СУУ IV курсын оюутан  С. Энхболд  “Орхон аймгийн хүн амын урлагийн боловсролын эрэлтийн судалгаа” сэдэвт илтгэл,  
  • СУУ IV курсын оюутан Г.Мядагмаа “ББСӨ хамгаалахад өрхийн соёлын оролцоог нэмэгдүүлэх зарим асуудалд (Говь- Алтай аймгийн жишээн дээр)” сэдэвт илтгэл,   
  • СУУ IV курсын оюутан Н.Туул “СУИС-ийн багш нарын сургалтын хэрэгцээнд хийсэн судалгаа” сэдэвт илтгэл,  
  • СУУ III курсын оюутан А.Ган-Очир “Монголын кино үйлдвэрлэллийн мөчлөгийн зураглал боловсруулах нь” сэдэвт илтгэл
  •  СУУ III курсын оюутан О.Мөнгөнцэцэг “Мянгад уртын дуу нь соёлын өв болох нь” сэдэвт илтгэл хэлэлцүүллээ
Оюутны ЭШ Хуралд Менежментийн тэнхимийн дараах оюутнууд илтгэл хэлэлцүүллээ: 
Амжилттай оролцсон Багш Ч.Цэрэндолгор, П.Арвинбаяр оюутан Г.Чинзориг, Э.Хулан нар МЗХ-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "ЭВРИКА-2014" залуу багш, оюутнуудын эрдэм шинжилгээний бага хуралд (2014.04.07-ны 14 цагаас МЗХ-ны байранд болно), багш П.Арвинбаяр, багш Н.Энхжаргал нар СУИС-ийн багш нарын “ЭРДМИЙН  ЧУУЛГА”-д (2014.04.07-ны 10 цагаас СИС-ийн байранд болно) постер илтгэлээр тус тус оролцох эрхтэй боллоо.
Та бүхний цаашдын эрдмийн их замд амжилт хүсье.

Эрдмийн хэт цахиваас
Хөгжлийн гал бадармой
Эрдэм шинжилгээний хурлын зургийг эндээс үзнэ үү

No comments: