Saturday, June 28, 2014

Менежментийн тэнхимийн багш нар “Бизнесийн зөвлөх”-өөр бэлтгэгдлээ


СУИС-ийн Соёл иргэншлийн сургуулийн Менежментийн тэнхимийн багш Ж.Эрхэмтөгс, Г.Маралмаа, Ч.Цэрэндолгор, П.Арвинбаяр, Н.Энхжаргал нар тус тэнхим, “Хөгжлийн Шийдэл” ТББ-ын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан “Бизнесийн зөвлөх бэлтгэх сургалт”-д хамрагдаж, Ментор буюу бизнесийн зөвлөхийн эрхийг баталгаажуулсан гэрчилгээ авлаа.



“Хөгжлийн Шийдэл” ТББ нь Их Британийн хунтайж Чарльзийн санаачлагаар байгуулагдсан, залууст бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой олон улсын Youth Business International хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлдэг юм.

Менежментийн тэнхим нь цаашид Соёл урлагийн салбар дах энтрепренёршип болон оюутнуудынхаа бизнес эрхлэлтийг дэмжих зорилгын хүрээнд багш нараа чадавхижуулж, Бизнесийн зөвлөх /Ментор/-ийн албан ёсны эрхтэй болгоход анхаарч ажиллаж байна.

Бизнесийн зөвлөх /Ментор/-ийн эрхээ авсан багш нартаа ажлын өндөр амжилт хүсье.

МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ
2014.06.28

No comments: