Wednesday, December 14, 2016

“СОЁЛЫН ОРОН ЗАЙ: СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ” эрдэм шинжилгээ - онол практикийн хурал






“СОЁЛЫН ОРОН ЗАЙ: СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ”
эрдэм шинжилгээ
- онол практикийн хурал

Монгол улсын Соёл урлагийн их сургууль, ОХУ-ын Дорнод Сибирийн Соёлын дээд сургуультай хамтран “Соёлын орон зай: Соёлын бүтээлч үйлдвэрлэл” эрдэм шинжилгээ - онол практикийн хурал 2016 оны 11-р сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан.
Уг хурлын зорилго нь бүтээлч үйлдвэрлэлийн нэгдлийг хангах, салбарын оролцогч талуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өрнүүлэх, туршлага солилцох нөхцөл бүрдүүлэхэд чиглэгдсэн байна.
Эрдэм шинжилгээний хурлын үдээс өмнөх хуралдаан нь: Соёлын орон зай – Сургалт, эрдэм шинжилгээ” сэдвийн дор соёлын орон зайн онцлогт тохирсон сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн нэгдмэл орчинг бий болгож, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах талаар дараах илтгэлүүд тавигдлаа.
Илтгэл:  “Бүтээлч үйлдвэрлэлийн хүний нөөц ба  боловсрол” 
Илтгэгч: Ч.Алтанцэцэг( СУИС-ийн Сургалт-эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, Доктор (Sc.D), профессор)
Илтгэл  “Соёлын орон зайг судлах, хадгалах, хамгаалахад  Соёлын Дээд сургуулиудын  үүрэг”
Илтгэгч: Цыремпилова Ирина Семеновна  ДССДС-ийн Эрдэм шинжилгээний ажил эрхэлсэн дэд захирал, Түүхийн ухааны дэд эрдэмтэн, доцент
Илтгэл:  “Нийгэм соёлын салбар дахь  менежерүүдийн  мэргэжлийн ур чадавхийг  төлөвшүүлэх  онцлогийн асуудалд
Илтгэгч :Редько Татьяна Леонидовна ДССДС-ийн Сургалт хүмүүжил эрхэлсэн дэд захирал, эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн, доцент
Харин үдээс хойших хуралдаан нь: Соёлын орон зай - Бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж” сэдвийн дор соёлын орон зайн онцлогтой уялдуулан соёл урлагийн салбарыг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиг хандлагаар хөгжүүлэх концепци, удирдлагын тогтолцоо бүрдүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэж, улмаар салбарын эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд мэдлэг туршлагаа хуваалцаж, санал бодлоо солилцлоо.

Илтгэл: “Дэлхийн өв-Орхоны хөндий соёлын дурсгалт газарт соёлын бүтээлч үйлдвэрлэл   сургалт эрдэм шинжилгээний орчин бүрдүүлэх боломж”
Илтгэгч: Ж.Батсуурь (СУИС-ийн Соёлын сургуулийн Соёл судлалын тэргүүлэх профессор, Доктор (Sc.D))

 
Илтгэл : Үйл явдлын аялал жуулчлал бол  Монгол, Оросын соёлын  орон зайг  хөгжүүлэх  нэг хүчин зүйл  болох нь”
Илтгэгч: Тушемилова Наталья Николаевна( ДССДС)
Илтгэл :”Нийгэм соёлын салбарт инновацийн технологийг хөгжүүлэх нь: Өнөөгийн  байдал,  хөгжил дэвшил, цаашдын чиг хандлагад  холбогдох асуудлууд”
Илтгэгч :Татарова Светлана Петровна(ДССДС-ийн Нийгэм – өв соёл, аялал жуулчлалын факультетийн декан, Социологийн ухааны доктор,доцент)
Илтгэл “ Соёл урлагийн салбарт бүтээлч үйлдвэрлэл хөгжүүлэх стратегийн чиг хандлагууд”

Илтгэгч: Ж.Эрхэмтөгс (СУИС-ийн Соёлын сургууль, Соёлын үйлдвэрлэлийн тэнхимийн  эрхлэгч, Доктор (Ph.D))

Илтгэл “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар дахь судалгаа шинжилгээний  хөгжлийн чиг  хандлага”
Илтгэгч : Ч.Энхболд  СЭЗИС-ийн Бизнес судлалын тэнхимийн ахлах багш, Доктор  (Ph.D)  
 
Илтгэл: Аялал жуулчлалын үйлдвэрлэл дэх анимаци нөөц боломж
Илтгэгч: Русинова Ольга Артемовна, түүхийн ухааны дэд эрдэмтэн, Буриад улсын урлагийн гавъяат жүжигчин
 
Хуралд ОХУ-ын Дорнод Сибирийн Соёлын дээд сургуулийн удирдлага, профессор багш нар уригдан оролцсоноос гадна Төрийн захиргааны байгууллагуудын төлөөлөл, Их сургууль, шинжлэх ухааны байгууллагуудын эрдэмтэн судлаачид, Салбарын мэргэжлийн холбоод, Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, Төр, хувийн хэвшлийн соёл урлагийн байгууллагуудын захирал, менежер, уран бүтээлчид болон бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид болох 200 гаруй төлөөлөгч оролцлоо. 
 
Соёлын орон зай: Бүтээлч үйлдвэрлэлийн эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын оролцогч, зохион байгуулагчид
Хурлын нээлтэнд иновацлагдсан бүтээл болох “Уулын горхи” , “4 улирал” урлагийн тоглолтууд тоглогдлоо. 
 
Тус хурлын үеэр Соёлын орон зай: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн эрдэм шинжилгээ- олон практикийн хуралд зориулсан гэрэл зургйин үзэсгэлэн гаргасан байна.
“Соёлын бүтээлч үйлдвэрлэл-2015”- гэрэл зургийн үзэсгэлэн
“Соёлын бүтээлч үйлдвэрлэл-2015”- гэрэл зургийн үзэсгэлэн
“Соёлын бүтээлч үйлдвэрлэл-2015”- гэрэл зургийн үзэсгэлэн








No comments: