Соёлын яамны захиалгаар Соёл урлагийн их сургууль сургалт зохион байгууллаа.
Соёлын ажилтнуудыг кредит тооцох сургалтад хамруулна
“Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд анх удаа Монгол Улс даяарх соёлын төв, соёлын ордны албан хаагчдын мэргэжил дээшлүүлэх сургалтыг энэ сарын 8-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулалаа.
Мэргэжил дээшлүүлэх сургалт нь кредит тооцох богино хугацааны сургалт бөгөөд соёлын ажилтнуудыг нэгэн зэрэг тэгш боломжоор хангах анхны тэтгэлэгт сургалт юм.
Сургалтыг Соёлын яамны захиалгаар Соёл, урлагийн их сургуулийн бүрэлдэхүүн Соёлын сургууль, Хөгжим урлагийн сургууль, Бүжгийн урлагийн сургууль хамтран зохион байгуулна.
Сургалтад, соёлын төв, соёлын ордны дарга, номын санч, соёлын өв-орон нутаг судлах танхимын ажилтан, хөгжмийн багш, бүжгийн багш зэрэг 1500 орчим албан хаагч оролцлоо.
No comments:
Post a Comment