Friday, February 13, 2015

ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Менежментийн тэнхимийн өдөр, эчнээ ангийн төгсөлтийн шалгалтыг дараах байдлаар зохион байгуулна.

1. Үндэслэл:
СУИС-ийн захиралын 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 75 тоот тушаалаар батлагдсан “Бакалаврын төгсөлтийн ажил хамгаалах, төгсөлтийн шалгалт өгөх” журмын  
Зургаа. Төгсөлтийн шалгалт
6.1. Төгсөлтийн шалгалтыг тухайн мэргэжлийн сургултын төлөвлөгөөнд заагдсан хичээлүүдийн агуулгын хүрээнд бэлтгэсэн иж бүрэн тест болон аман ярилцлага хосолсон хэлбэрээр явуулна. Зөвхөн тодорхой хичээлийн агуулгын хүрээнд бэлтгэсэн материалаар төгсөлтийн шалгалт явуулахыг хориглоно.
6.2.  Төгсөлтийн шалгалтын үргэлжлэх хугацаа тухайн оюутны хувьд нийт 3 цаг хүртэл байна.
6.3. Төгсөлтийн салбар комисс төгсөх оюутан бүрээр төгсөлтийн шалгалтын эцсийн дүнг гаргаж, протокол хөтөлнө. Төгсөлтийн шалгалт өгсөн оюутны мэдлэгийг 100 оноонд харгалзан үсгэн үнэлгээгээр үнэлнэ.
  • Иж бүрэн тестийн үнэлгээ 60 онооноос хэтрэхгүй байна.
  • Амаар авах шалгалтыг 40-өөс хэтрэхгүй оноогоор үнэлэх бөгөөд төгсөх оюутны хариултыг ямар шалгуураар үнэлэхээ багш бүр тодорхойлж, тэнхим дээр зөвшилцсөн байна.  

2. Зохион байгуулалт:
  1. Багш нар төгсөлтийн шалгалтын агуулгаар зөвлөгөө өгнө. 
  2. Иж бүрэн тест: i) Соёл урлагийн менежментмэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлийн хүрээнд, ii) Соёл урлагийн эдийн засаг: Санхүүгийн цогц бодлого
  3. Амаар авах шалгалт: Mэргэжлийн дадлагат тулгуурласан хэлбэрээр, 
3. Төгсөлтийн шалгалтад хамаарах хичээлүүд: 

Соёл урлагийн менежмент:
  1. Эдийн засгийн онол,
  2. Санхүүгийн менежмент,
  3. Бизнес төлөвлөлт,
  4. Хүний нөөцийн менежмент,
  5. Маркетингийн менежмент,

Соёл урлагийн эдийн засаг:

  1. Микро, макро эдийн засаг,
  2. Нягтлан бодох бүртгэлийн үндэс,
  3. Санхүүгийн менежмент,
  4. Зардал, удирдлагын бүртгэл,
  5. Татварын эдийн засаг,
ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ, ЗАЯА ХИЧЭЭНЭ

Thursday, February 5, 2015

IV курсын оюутнуудын анхааралд:


СУИС, Соёлын сургуулийн Менежмент IV курсын Мэргэжлийн дадлага хийж буй оюутнууд хэрэглэгчийн судалгаа хийхдээ дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Хэрэглэгчийн судалгааг авахдаа биечлэн авахаас гадна цахим хэлбэрээр буюу MURVEY {энд дарж үз} вэбэд суурилсан программ хангамжийг ашиглаж авсан \цахим хэлбэрээр авсан асуулгын тоо - 100 ба түүнээс дээш\ байх. 
  2. Хэрэглэгчийн судалгааны мэдээлэл боловсруулахдаа SPSS 21 {энд дарж үз} статистикийн багц программ хангамжийг ашигласан байх. 
  3. Хэрэглэгчийн судалгааны үр дүнг INFOGRPHICS {энд дарж үз} программ хангамжийг ашиглан ИНФОГРАФ байгуулсан байх. 
  4. Судалгааны үр дүнд тулгуурлан  цаашид байгууллагын үйл ажиллагааг сайжруулах арга замыг тодорхойлож, хэрэгжүүлэх боломж, үндэслэлтэй байх. 
  5. Дадлагын удирдамжид заасан шаардлагыг хангасан тайлан бичсэн байх.
Иймээс зөвлөх багшаас мэргэжлийн болон арга зүйн зөвлөгөө авч ажиллах ба хэрэв дээрхи шаардлагыг хангаагүй бол дадлагыг тооцохгүй болно. 

Зөвлөх багш нар удирдаж буй оюутнуудадаа мэргэжлийн болон арга зүйн зөвлөгөө тогтмол өгч ажиллах шаардлагатай болно. 


ШАВИЙН ЭРДЭМ БАГШААС