Thursday, February 5, 2015

IV курсын оюутнуудын анхааралд:


СУИС, Соёлын сургуулийн Менежмент IV курсын Мэргэжлийн дадлага хийж буй оюутнууд хэрэглэгчийн судалгаа хийхдээ дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Хэрэглэгчийн судалгааг авахдаа биечлэн авахаас гадна цахим хэлбэрээр буюу MURVEY {энд дарж үз} вэбэд суурилсан программ хангамжийг ашиглаж авсан \цахим хэлбэрээр авсан асуулгын тоо - 100 ба түүнээс дээш\ байх. 
  2. Хэрэглэгчийн судалгааны мэдээлэл боловсруулахдаа SPSS 21 {энд дарж үз} статистикийн багц программ хангамжийг ашигласан байх. 
  3. Хэрэглэгчийн судалгааны үр дүнг INFOGRPHICS {энд дарж үз} программ хангамжийг ашиглан ИНФОГРАФ байгуулсан байх. 
  4. Судалгааны үр дүнд тулгуурлан  цаашид байгууллагын үйл ажиллагааг сайжруулах арга замыг тодорхойлож, хэрэгжүүлэх боломж, үндэслэлтэй байх. 
  5. Дадлагын удирдамжид заасан шаардлагыг хангасан тайлан бичсэн байх.
Иймээс зөвлөх багшаас мэргэжлийн болон арга зүйн зөвлөгөө авч ажиллах ба хэрэв дээрхи шаардлагыг хангаагүй бол дадлагыг тооцохгүй болно. 

Зөвлөх багш нар удирдаж буй оюутнуудадаа мэргэжлийн болон арга зүйн зөвлөгөө тогтмол өгч ажиллах шаардлагатай болно. 


ШАВИЙН ЭРДЭМ БАГШААС

No comments: