Менежментийн тэнхимийн өдөр, эчнээ ангийн төгсөлтийн шалгалтыг дараах байдлаар зохион байгуулна.
1. Үндэслэл:
СУИС-ийн захиралын 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 75 тоот тушаалаар батлагдсан “Бакалаврын төгсөлтийн ажил хамгаалах, төгсөлтийн шалгалт өгөх” журмын
Зургаа. Төгсөлтийн
шалгалт
6.1.
Төгсөлтийн шалгалтыг тухайн мэргэжлийн сургултын төлөвлөгөөнд заагдсан
хичээлүүдийн агуулгын хүрээнд бэлтгэсэн иж бүрэн тест болон аман ярилцлага
хосолсон хэлбэрээр явуулна. Зөвхөн тодорхой хичээлийн агуулгын хүрээнд
бэлтгэсэн материалаар төгсөлтийн шалгалт явуулахыг хориглоно.
6.2.
Төгсөлтийн шалгалтын үргэлжлэх хугацаа
тухайн оюутны хувьд нийт 3 цаг хүртэл байна.
6.3.
Төгсөлтийн салбар комисс төгсөх оюутан бүрээр төгсөлтийн шалгалтын эцсийн дүнг
гаргаж, протокол хөтөлнө. Төгсөлтийн шалгалт өгсөн оюутны мэдлэгийг 100 оноонд
харгалзан үсгэн үнэлгээгээр үнэлнэ.
- Иж бүрэн тестийн үнэлгээ 60 онооноос хэтрэхгүй байна.
- Амаар авах шалгалтыг 40-өөс хэтрэхгүй оноогоор үнэлэх бөгөөд төгсөх оюутны хариултыг ямар шалгуураар үнэлэхээ багш бүр тодорхойлж, тэнхим дээр зөвшилцсөн байна.
2. Зохион байгуулалт:
- Багш нар төгсөлтийн шалгалтын агуулгаар зөвлөгөө өгнө.
- Иж бүрэн тест: i) Соёл урлагийн менежмент: мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлийн хүрээнд, ii) Соёл урлагийн эдийн засаг: Санхүүгийн цогц бодлого
- Амаар авах шалгалт: Mэргэжлийн дадлагат тулгуурласан хэлбэрээр,
Соёл урлагийн менежмент:
- Эдийн засгийн онол,
- Санхүүгийн менежмент,
- Бизнес төлөвлөлт,
- Хүний нөөцийн менежмент,
- Маркетингийн менежмент,
Соёл урлагийн эдийн засаг:
- Микро, макро эдийн засаг,
- Нягтлан бодох бүртгэлийн үндэс,
- Санхүүгийн менежмент,
- Зардал, удирдлагын бүртгэл,
- Татварын эдийн засаг,
No comments:
Post a Comment