Tuesday, April 29, 2014

Saturday, April 26, 2014

Соёл урлагийн чиглэлээр суралцдаг их дээд сургуулийн оюутнуудыг “МОНГОЛЫН СОЁЛ УРЛАГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЧИГ ХАНДЛАГА” сэдвээр  эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна. 
дэлгэрэнгүйг үзнэ үү

ТАНИЛЦАХ ДАДЛАГА


Менежментийн тэнхимийн танилцах дадлагат явах II, III курсын оюутнууд Танилцах дадлага хэсгээс дадлага зохион байгуулах төлөвлөгөөтэй танилцана уу. 
Танилцах дадлагат явах III курсын оюутнууд Ч.Цэрэндолгор багштай уулзана уу. 

Wednesday, April 23, 2014

“СЭТГЭЛИЙН ДЭМ” аяныг амжилттай зохион байгууллаа.



Соёл Урлагийн Их Сургууль Соёл Иргэншлийн Сургуулийн Менежментийн Тэнхимийн 3 дугаар ангийн оюутнуудын курсын ажлын хүрээнд хэрэгжиж буй энэхүү үйл ажиллагааг Соёл урлагийн удирдлагын 3 дугаар курсын оюутан Г.Одгариг, Г.Ариунболор нарын санаачилгаар 2014.04.23 өдөр БЗД-ийн 10-р цэцэрлэгийн нуруу нугасны болон тархины саажилттай хүүхдүүдэд “СЭТГЭЛИЙН ДЭМ” аяныг PPTV тэй хамтран амжилттай зохион байгууллаа. 

“ОЮУНЛАГ ИРЭЭДҮЙ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.



Соёл Урлагийн Их Сургууль Соёл Иргэншлийн Сургуулийн Менежментийн Тэнхимийн 3 дугаар ангийн оюутнуудын курсын ажлын хүрээнд хэрэгжиж буй энэхүү үйл ажиллагааг Соёл урлагийн удирдлагын 3 дугаар курсын оюутан Л.Азжаргал, Б.Мөнхзаяа нар санаачилан “ОЮУНЛАГ ИРЭЭДҮЙ” сэдэвт сургалтыг “Бадамлянхуа” хүүхдийн асрамжийн газрын 5-19 насны 55 хүүхдэд IQ хөгжүүлэх болон Англи хэлний сургалтаар тэдний оюуны чадамж, бүтээлч сэтгэлгээ, оюуны хөгжлийн төвшинг нэмэгдүүлэх, нийгмийн идэвхийг сайжруулах зорилготой зохион байгуулж хэрэгжүүллээ.

Tuesday, April 22, 2014


ЭЧНЭЭ АНГИЙН ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

                                                                                                                 
Оюутан нь 120 багц цагийг танхимын болон  дадлагын хичээлээр цуглуулсан тохиолдолд төгсөлтийн шалгалт өгөх учраас Та бүхэн тухайн улиралд судалж буй хичээлүүдийнхээ явцын болон батлах шалгалтын үнэлгээг тухайн бүр нь заавал өгөх шаардлагатайг анхаарна уу. 

Эчнээгийн сургалтыг зохион байгуулах талаар дэлгэрэнгүй үзнэ үү.
                                                                                                                  

Monday, April 21, 2014


МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМЭЭС ОРЖ БУЙ ХИЧЭЭЛҮҮДИЙН
ЯВЦЫН СОРИЛ II АВАХ ГРАФИК



2013-2014 оны хичээлийн жилийн хаврын улиралд орж буй хичээлийн сорил II-ийг Эчнээ сургалт явагдаж байгаатай холбоотойгоор ЛЕКЦ-ийн хичээл дээр авна.

ЯВЦЫН СОРИЛ I ҮНЭЛГЭЭ


2013-2014 оны хичээлийн жилийн хаврын улиралд Менежментийн тэнхимээс орж буй хичээлүүдийн сорилын дүнгийн жагсаалт. 

Wednesday, April 16, 2014

2013-2014 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НАМРЫН УЛИРАЛЫН "ШИЛДЭГ СУРАЛЦАГЧ" ОЮУТНУУД




                   Оюутны нэр                  Код                       Анги                        ҮГД
   1.      Б.Баяртамир         C.CM13D004             СУМ                        3.49
   2.      Н.Хулан               C.CM13D090              ЭЗҮСМ I                   3.56
   3.      Г. Эрдэнэцэцэг    C.CM13D097             ЭЗҮСМ I                   3.50
   4.      Б. Оюунбилэг      C.CM13D078             ЭЗҮСМ I                    3.48
   5.      М. Пүрэвсүрэн    C.CM13D081             ЭЗҮСМ I                    3.27
   6.      А.Буяннэмэх        C.CM13D047             ЭЗҮСМ I                    3.53
   7.      Н.Энхжаргал       C.CM13D096             ЭЗҮСМ I                    3.40
   8.      Г. Бадамсүрэн      C.CM13D106             ЭЗҮСМ I                   3.87
   9.      Э.Ариунчимэг     C.CM13D042             ЭЗҮСМ I                   3.36
   10.  Б.Мөнхзул            C.CM12D106             СУУ II                       3.41
   11.  М.Заяа                  C.CM12D010             СУЭЗ II                     3.28
   12.  Б.Мөрөнцэцэг     C.CM12D108             СУМ II                       3.22
   13.  Ц.Батнасан           C.CM11D063             СУЭЗ III                    3.54
   14.  И.Кенже               C.CM11D017             СУУ III                      3.36
   15.  Н.Цэцэгдарь        C.CM11D095             СУЭЗ III                     3.34

УРЛАГИЙН МЕНЕЖМЕНТИЙН II ОЛИМПИАДЫН ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО

Олимпиадыг  2014 оны 03 дүгээр сарын 11-ний  өдөрөөс 2014 оны 04 дугаар сарын 12-ны өдөр 2 үе шаттайгаар зохион байгууллаа. I шатанд нийт 11 баг оролцсноос II шатны шалгаруулалтад шалгарсан  5 багаас “ЗАЛУУ МЕНЕЖЕРҮҮД”  баг ирц бүрдээгүйгээс цаашид өрсөлдөх боломжгүй болсон тул 4 баг II шатанд өрсөлдөснөөс: 

ТЭРГҮҮН БАЙР: “АЖИЛСАГ ШОРГООЛЖУУД” БАГ


ДЭД БАЙР: G6” БАГ 

 ШИЛДЭГ ОЮУТАН: И.КЕНЖЕ, СУУ III 


ШИЛДЭГ ИЛТГЭГЧ: Б.ГАНЦЭЦЭГ, СУУ II
“МОНГОЛ БРЭНД” сэдэвт илтгэлээр


Tuesday, April 8, 2014

"Эврика - 2014" эрдэм шинжилгээний бага хурал

СУУ-IV ангийн оюутан Э.Хулан Монголын залуучуудын холбооны "Эврика - 2014" эрдэм шинжилгээний бага хуралд “Үндэсний сонгодог бүтээлийг брэнд болгох боломжийн судалгаа” сэдэвт илтгэл хэлэлцүүлж II БАЙР эзэлсэнд баяр хүргэе.