Соёл Урлагийн Их Сургууль Соёл Иргэншлийн Сургуулийн
Менежментийн Тэнхимийн 3 дугаар ангийн оюутнуудын курсын ажлын хүрээнд хэрэгжиж
буй энэхүү үйл ажиллагааг Соёл урлагийн удирдлагын 3 дугаар курсын оюутан
Л.Азжаргал, Б.Мөнхзаяа нар санаачилан “ОЮУНЛАГ ИРЭЭДҮЙ” сэдэвт сургалтыг
“Бадамлянхуа” хүүхдийн асрамжийн газрын 5-19 насны 55 хүүхдэд IQ хөгжүүлэх болон Англи хэлний сургалтаар тэдний оюуны
чадамж, бүтээлч сэтгэлгээ, оюуны хөгжлийн төвшинг нэмэгдүүлэх, нийгмийн
идэвхийг сайжруулах зорилготой зохион байгуулж хэрэгжүүллээ.
Энэхүү үйл ажиллагаа нь Бадамлянхуа хүүхдийн асрамжийн
газарт 2014 оны 04 дүгээр сарын 19, 20-ны бямба , ням гаригуудад зохион
байгууллагдах ба хамтран ажиллагч
байгууллагаар Отгонтэнгэр Их Сургуулийн сурган хүмүүжүүлэх, сэтгэл судлалын
тэнхим болон тус сургуулийн дэргэдэх сэтгэл судлалын “ENTITY” клуб, дэмжигч байгууллагаар үндэсний үйлдвэрлэгч Витсамо
ХХКомпани ажиллаж байгаа бөгөөд сургалтанд хамрагдаж байгаа нийт хүүхдүүдийг
сургалтын хугацаанд өөрсдийн бүтээгдэхүүнээр бэлэг барилаа.
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Хөдөлмөр
Халамжийн Төвд хамааралтай 40 гаруй хүүхдийн асрамжийн төвд 1050 хүүхэд амьдарч
байгаа бөгөөд тэдгээр хүүхдүүд нь ЕБС болон Их, Дээд сургуульд суралцаж байгаа
хэдий ч тэдний ур чадвар мэдлэг боловсролыг дээшлүүлэх тэр дундаа бүтээлч
сэтгэлгээг хөгжүүлэх, бие хүн болгон төлөвшүүлэх суралгалтанд хангалттай хамрагдаж
чадахгүй байна. Тэдний хэрэгцээ шаардлага дээр үндэслэн мөн Соёл Урлагийн Их
Сургуулийн оюутнуудын нийгэмд оролцох оролцоог идэвхижүүлэх, нийгмийг хамарсан
олон нийтийн үйл ажиллагаанд хамруулах, бизнесийн байгууллагын нийгмийн
хариуцлагыг хүмүүнлэгийн үйлсэд хандах хандлагыг нэмэгдүүлэхээр
зорьж байгаа юм.
No comments:
Post a Comment