ЭЧНЭЭ АНГИЙН ОЮУТНУУДЫН АНХААРАЛД
Оюутан нь 120 багц цагийг танхимын болон
дадлагын хичээлээр цуглуулсан тохиолдолд төгсөлтийн шалгалт өгөх учраас Та бүхэн тухайн улиралд судалж буй хичээлүүдийнхээ явцын болон батлах шалгалтын үнэлгээг тухайн бүр нь заавал өгөх шаардлагатайг анхаарна уу.
Эчнээгийн сургалтыг зохион байгуулах талаар дэлгэрэнгүй үзнэ үү.
МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМЭЭС ЭЧНЭЭ
1.
Нийт
цуглуулах багц цаг: 125.
2. Зөвхөн бакалаврийн
зэрэгтэй диплом бүхий элсэгчид хичээл дүйцүүлэлт (Дээд боловсролын суурь болон мэргэжлийн суурь хичээл) хийнэ.
3.
Улиралд
хичээллэх хугацаа: 6 долоо хоног,
4. Улирлын үргэлжлэх хугацаа:
· Намрын
улирал
o
Хичээл эхлэх хугацаа: 12 сар,
o Батлах шалгалт авах: II долоо хоног,
· Хаврын
улирал
o
Хичээл эхлэх хугацаа: 4 сар,
o Батлах шалгалт авах: II долоо хоног,
5.
Үнэлгээ
өгөх: 100 оноо, үүнээс:
·
Явцын
үнэлгээ– 70 оноо ба:
o
Хичээлийн оролцоо– 10 оноо (хичээлд суухгүй, хичээл дээр өөр зүйл хийх, утсаар ярих зэрэг зохисгүй үйлдэлд оноо хасна),
o
Бүтээлч байдал– 10 оноо (эссэ бичих, илтгэл тавих, кейс ажиллах, бусдын илтгэлд шүүмж, зөвлөгөө өгөх г.м),
o
Сорил– 20 оноо (V долоо хоногт хичээл дээр авна),
o
Бие
даалт– 30 оноо
- Явцын үзлэг- 15 оноо (семинарын хичээл дээр бие даалтын явцыг танилцуулана),
- Тайлан хамгаалалт- 15 оноо (хичээл дууссанаас 2 долоо хонгийн дотор явуулж, багшид мэдэгдэнэ),
·
Батлах
шалгалт– 30 оноо (дараагийн улиралд авна),
6. Дадлага:
- Танилцах дадлага- 3 курс,
- Мэргэжлийн дадлага- 4 курс,
Жич: Явцын үнэлгээг тухайн улиралын хичээл дууссанаас 2 долоо хоногийн дотор багш сургалтын албанд өгнө.
No comments:
Post a Comment